horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Баянхонгорын Жаргалантад -21.6 хэм хүйтэн хоножээ

post-img

Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутаг, Ховдын баруун хэсэг, Увсын зарим газраар өнгөрсөн хоногт 0-4 мм цас орлоо. Үүнээс Завханы Түдэвтэйд 4 мм, Сонгино, Тэс, Цэцэн-Уул, Баян-Өлгийн Алтай, Хөвсгөлийн Цэцэрлэг сумын нутгаар 2 мм, Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Сагсай, Увсын Өндөрхангай, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Жаргалант суманд 1 мм, бусад хэсгээр 0-0.8 мм нойтон цас, цас оров.

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангайн баруун, Ховд, Завханы өмнөд, Баянхонгор, Сүхбаатарын хойд, Говь-Алтай, Төв, Хэнтийн зүүн хойд хэсэг, Хөвсгөл, Дорнодын зарим газар, Сэлэнгийн ихэнх нутгаар өнгөрсөн хоногт 0-14 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баян-Өлгийн Ялалт 14 см, Баян-Өлгийн Сагсай, Завханы Цагаанчулуут, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Баянбулаг сумдын нутгаар 11 см, Говь-Алтайн Эрдэнэд 9 см, Завханы Түдэвтэйд 8 см, бусад хэсгээр 0-7 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Баянхонгор аймгийн Жаргалант суманд өдөртөө -11.4 хэм хүйтэн, шөнөдөө -21.6 хэм хүйтэн хоножээ. Үүгээрээ тус сум өнгөрсөн нэг хоногт хамгийн хүйтэн байсан  сум болж байна.  

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, нутгийн баруун болон өмнөд хэсгээр секундэд 20-22 метр, Ховдын Жаргалант, Дунд-Ус сумын нутгаар түр зуур секундэд 25-27 метр хүрч ширүүссэн байна.

0/1000