Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт 11 дүгээр сарын 12-ны 11:00 цагийн орчимд шуурга 18-24 м/с хүчтэй шуурчээ. Үүний улмаас нэг айлын амбаарын дээвэр хууларч, гэр дээр унасан байна. Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 12:00 цагт ирсэн аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчдыг очиход, иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр салхинд хууларч, 6 ханатай гэр дээр унасан байжээ.