Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран, “Бид ирээдүйн инженерүүд” үйл ажиллагааг 11-р сарын 15-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад эрдэс баялгийн салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг зөвөөр таниулах зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тэдэнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологио танилцуулж, олон улсад өрсөлдөх боломж өндөртэй мэргэжлүүдийг сурталчилна. Уул уурхайн салбарт трэнд болж буй чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, хүрээлэн буй орчин, байгаль орчны чиглэлээр оюутан залуусыг дэмжих, мөн инженер мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчдыг гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдахад нь туслах зорилготой.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х. Болормаа
Ирээдүйн инженерүүдэд эрдэс баялгийн салбарыг сурталчилна
- 2024/11/14
- •
- 42 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
- Шинэ
- Хандалттай