horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Хий алдагдаж, сурагчид хордсон байж болзошгүй асуудал Ерөнхий боловсролын 50 дугаар сургууль дээр гарлаа

post-img

Өчигдөр (2024.11.13) нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн сурагчид хий (газ) сорсон байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан юм. Өглөөний 10:25 цагийн үед Чингэлтэй дүүрэгт орших Баянбүрдийн автобусны буудал өнгөрөөд, тус сургуулийн зүг алхаж байхад сурагчдын цуваа тасарсангүй. Тус сургууль хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд эхний ээлжийн хичээл 07:40 цагт эхэлж, хоёр дахь ээлж нь 13:30 цагаас эхэлдэг аж. 50 дугаар сургуулийн гадна сурагчид энд тэнд, тав арваараа бөөгнөрөөд зогссон байлаа. Ангиудын цонх онгорхой, сургуулийн гадна талын хаалгыг шалны мод түшүүлэн онгойлгосон байв. Сургууль руу ортол үйлчилгээний нэгэн ажилтан “Хүүхдүүд ээ, хувцсаа өмсөөд, хурдан гараад байгаарай. Гэртээ очоод заавал сүү уугаарай” гэж хэлж байлаа.

Шатаар дээш гаргасангүй. Яагаад хүүхдүүдийг сургуулиас гаргаад, сүү уугаарай гэж зөвлөж байгаа талаар асуухад хэн ч, ямар ч мэдээлэл өгсөнгүй.

ЗАРИМ СУРАГЧИД СУРГУУЛЬ ДОТОР ЮУ БОЛООД БАЙГААГ МЭДЭХГҮЙ ГЭВ

Сургуулийн гадна хэсэг хугацаанд ажиглан зогсож байтал хоёрдугаар ангийн гурван хүү хүрч ирлээ.

Тэдний нэг нь утсаараа яриулахыг гуйсан бол нэг нь “Аниа, сургууль дотор юу болоод байгаа юм бол. Би ерөөсөө ойлгохгүй байна” гээд толгойгоо маажив. Үүнээс харахад сургуулийн зарим сурагчид үүссэн нөхцөл байдлын талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь ажиглагдаж байлаа. Ялангуяа бага ангийн сурагчид. Энэ талаар долдугаар ангийн сурагч А хэлэхдээ “Багш орж ирээд, “Гадагшаа гараад, агаар амьсгалж бай” гэсэн. Тэгээд удалгүй анги руугаа орж хувцас, цүнхээ авсан. Хичээл тарах болоогүй байхад хүүхдүүдийг яагаад гаргасныг мэдэхгүй байна” гэсэн юм.

Есдүгээр ангийн сурагч С: Сониуч зандаа хөтлөгдөөд, ангиараа ариун цэврийн өрөө рүү гүйж очоод, гарч ирэхдээ бүгд ханиалгасан

Тус сургуулийн сурагчид төв байрны 3 давхрын ариун цэврийн өрөөнд хий алдсан, нулимс асгаруулагч цацсан, амьсгал боодог юм цацсан, цахилгааны утас шатсан, хий биш өөр ямар нэгэн юм задарсан, хийг (газ) цохиж байтал дэлбэрчихсэн гэсэн сураг сонссон гэх зэргээр ярьж байлаа. Сурагчдад яг юу болсон талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бололтой. Энэ талаар есдүгээр ангийн сурагч ийнхүү ярьсныг хүргэе. Тэрбээр “Өглөө 07:40 цагаас эхний хичээл эхэлсэн. Хоёрдугаар цаг завсарлахаар нь ангиасаа гараад ус авах гээд зогсож байтал хоолой хорсоод, толгой өвдөөд байсан. Тэгээд анги руугаа ортол ариун цэврийн өрөөнд хий алдсан тухай манай ангийнхан ярьж байсан. Сониуч зандаа хөтлөгдөөд, ангиараа ариун цэврийн өрөө рүү гүйж очсон, гарч ирэхдээ бүгд ханиалгасан” гэсэн юм.

Наймдугаар ангийн сурагч Х “Ангид байхад юу ч мэдэгдээгүй. 09:45 цагийн үед хичээл завсарласан. Хаал гаа онгойлгоод, хүүхдүүд гарч орж байхад юу ч үнэртэхгүй байсан ч хоолой их хорссон. Манай сургууль дээр анх удаа л ийм юм болж байна. Зарим багш нар маань сургууль дотор байгаа. Багш биднийг “Хувцсаа өмсөөд, сургуулиас гараарай” л гэж хэлсэн. Сургуулиасаа хөөгдөж гарах өдөр байдаг л юм байна” гэв.

Долдугаар ангийн сурагч Б: Өнөөдөр миний нүдэн дэр хоёр хүний бие муудаж байна

Өглөө 10:40 цагийн үед бид нийг сургуулийн гадна зогсож байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сургуулийн хаалгаар 40 орчим насны эмэгтэйг хоёр талаас нь сугадсаар гарч ирлээ. Тэрбээр царай нь цонхийчихсон, амьсгал нь давчидсан бололтой, алхаж ч чадахааргүй байв. Сургуулийн гаднах сандал дээр хэсэг суусны дараа эмэгтэйн биеийн байдал дээрдэв бололтой, нэлээн тайвширсан харагдсан юм. Гэтэл хажууханд байсан сурагчдын нэг болох долдугаар ангийн сурагч Б “Өнөөдөр миний нүдэн дээр хоёр хүний бие муудаж байна” гэж бусдадаа хэлэв.

Цагдаагийн дөрвөн алба хаагч тус сургуульд 10:42 цагт ирээд, нэг их удсангүй 10:59 цагт сургуулийн нэгэн ажилтныг аваад явав. Цагдаа нарын нэгээс сургууль дээр хий алдагдсан эсэх талаар тодруулахад тэрбээр “Ийм асуудал гараагүй” гэсэн хариулт өгсөн юм.

50 дугаар сургуулийнхан түргэн тусламж дуудаагүй гэв

10:46 цагт түргэн туслам жийн машин сургуулийн хашааны гадна ирсэн боловч дотогш орсонгүй. Жолоочоос нь тодруулахад “Энэ сургуулиас түргэн дуудаагүй. Нэг хүүхдийн бие муу байна. Хордчих шиг боллоо” гэсэн дуудлагын дагуу ирсэн” гэсэн юм. Хордсон байж болзошгүй хүүхэд тус сургуулийн сурагч бөгөөд анги нь гурван давхарт байдаг ажээ.

Дээрх сургуульд юу болсон талаар мэдээлэл авахаар Боловсролын яамны мэргэжилтэн ирээд байгаа тухай нэгэн сурагчийн ээж хэлсэн юм. Бид хэд хэдэн багш, ажилчдаас мэдээлэл авах гэсэн боловч “Юу ч болоогүй, би мэдэхгүй байна, цахим шинэчлэл хийж байна” гэх зэрэг хариулт өгч байлаа.

Тэд юу болсон талаар нэгдсэн мэдээлэлгүй болоод үг дуугарсангүй юу, эсвэл нуугаад байна уу?

Энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулахад, “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны 11 дүгээр сарын 13ны өдөр 10 цагийн орчимд “Хүүхэд газ үнэртсэн байж магадгүй” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг хийхэд 50 дугаар сургуульд газ болон бусад бодис илрээгүй, сурагч, багш, ажилчдын биеийн байдал хэвийн нөхцөл байдал тогтоогдсон. Одоо холбогдох үзлэг шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна” гэсэн юм.

Ө.Анхзаяа

94
0/1000