2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хэвлэгдсэн Vanity Fair сэтгүүлийн нүүрийг холливудын ертөнцийн тод одууд болох Зендаяа, Николь Кидман, Дэв Пател болон бусад жүжигчид чимжээ. Vanity Fair сэтгүүлийн мэдээлснээр, “Манай сэтгүүлийн 31 дэх дугаарын нүүрэн дээр гарч буй 12 од салбарынхаа туулахад хэцүү элсэн цөлд зам тавьж өөрсдийн байр сууриа олж авсан уран бүтээлчид” хэмээн онцолсон байна. Blackpinк хамтлагийн дуучин Лиза тэдний дунд багтсан нь түүний нөлөө хөгжмийн салбараас хальж дэлгэцийн урлагт ч өргөжин тэлж байна гэж фэнүүд нь сэтгэл хангалуун байна.
Лизагийн хувьд HBO телевизийн “Цагаан бадамлянхуа” цувралын 3-р ангид тоглож кино урлагийн салбарт Дэбютээ хийж байгаа бөгөөд түүний хувьд шинэ сорилт байсныг мөн мэдэгдээд байгаа юм.
Өмнө нь Vanity Fair сэтгүүлийн нүүрийг Солонгосын алдартай одууд болох Squid Game-ийн Жунг Хо Ён, Паразитийн Парк Со Дам зэрэг жүжигчид чимж байсан байна.