Леди Гага “Лхагва гараг” киноны 2-р ангид тоглохоор болсон гэж Variety эх сурвалжаас мэдээллээ.
Шинэ ангид Гагагийн дүрийн мөн чанарыг нууцалж байгаа ч дуучин, жүжигчин Леди Гага “Netflix”-ийн шоунд оролцож байх үеэрээ тус киноны зураг авалтад аль хэдийн орчихсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрээр хамгийн сүүлд “Joker: Folie à Deux” кинонд тоглосон. Өмнө нь тэрээр “A Star Is Born” кинонд Брэдли Күүпертэй хамт тоглож Оскарын шилдэг эмэгтэй дүрийн төрөлд нэр дэвшиж байсан юм. Мөн “House of Gucci” болон “American Horror Story” олон ангит кинонд тоглосон билээ.