Манай улсын тариаланч, ногоочид энэ оны 10 дугаар сарын байдлаар:
- 431.3 мянган тонн үр тариа,
- 244.5 мянган тонн төмс,
- 229.5 мянган тонн хүнсний ногоо,
- 243.3 мянган тонн таримал тэжээл,
- 55.1 мянган тонн техникийн ургамал,
Малчид:
1039 мянган тонн хадлан,
25.1 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад:
- Хураасан төмс 68.6 мянган тонноор,
- Хүнсний ногоо 52.7 мянган тонноор,
- Техникийн ургамал 7.2 мянган тонноор,
- Таримал тэжээл 2.4 мянган тонноор нэмэгджээ.
- Хадлан 64.7 мянган тонноор,
- Гар тэжээл 5.8 мянган тонноор,
- Хураасан үр тариа 12.1 мянган тонноор багассан байна.
Хураасан үр тарианы 4.1- 42.4 хувь нь Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 1.7-67.3 хувь нь Булган, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.3-41.1 хувь нь Орхон, Ховд, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ногдож байна. Хураасан үр тариа Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Хэнтий аймагт ноднингийнхоос 2.5-9.6 мянган тонноор нэмэгдсэн бол бусад аймагт 117.1-14.4 мянган тонноор буурчээ.
Хураасан төмс Говьсүмбэр, Завхан, Ховд, Баян-Өлгий, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт 2023 оны мөн үеийнхээс 26.9-64.7 мянган тонноор нэмэгдсэн бол бусад аймагт 29.1-1.4 мянган тонноор багассан байна.
Хураасан хүнсний ногоо Дорнод, Говьсүмбэр, Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 25.6-35.4 мянган тонноор нэмэгдсэн бол Улаанбаатар хот, бусад аймагт 30.4- 2.4 мянган тонноор буурчээ.
Таримал тэжээл Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Архангай, Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймаг, Улаанбаатар хотод 12.4- 6.7 мянган тонноор буурсан байна. Харин бусад аймагт 21.8-7.7 мянган тонноор нэмэгдсэн байна.
Техникийн ургамал Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан-Уул аймагт 98.6-2.6 мянган тонноор буурч, бусад аймагт 58-3.7 мянган тонноор нэмэгдлээ.
Хадлан Говьсүмбэр, Баян-Өлгий, Орхон, Завхан, Ховд, Увс, Хэнтий, Булган, Сэлэнгэ аймагт 1.1-14.4 мянган тонноор нэмэгдэж, бусад аймагт 125.2-48.5 мянган тонноор буурчээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.