horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

300 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг зарлана

post-img

Хотын дарга Х.Нямбаатар энэ амралтын өдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэрээ Дулааны цахилгаан станцын барих талаар тендерийн талаар дурдлаа “ Өнгөрсөн жилүүдэд суурь асуудлаа шийдээгүй байж зөвхөн сонгуульд зориулж тууз хайчилж явсаар олон зүйлийг орхигдуулсан байна. Тодруулбал, 1984 оноос хойш Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Сүүлд 2014 онд Амгалангийн дулааны станцыг барьсан. Энэ жил өргөтгөсөн ч манай хот эрчим хүчний хувьд энэ өвлийг хэрхэн давах вэ гэсэн түгшүүртэй байна. Иймд нэн тэргүүнд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ” гэв.

Энэ хүрээнд Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд гаргаж Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улсын комисс хүлээн авсны дараа Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системд 150 МВт-ээр нэмэгдэнэ. Дараа жил мөн 150 МВт нэмэгдэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн ирэх сарын эхний долоо хоногт багтааж 50 МВт хүчин чадалтай хуримтлуур станц Багануур дүүрэгт ашиглалтад орохоор төлөвлөж байна. Харамсалтай нь эдгээр станцууд ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын эрчим хүчний дутагдал арилахгүй. Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол эрчим хүч болон дулаан хангамжийн эх үүсвэрээ нэмэх” гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Түүнчлэн УБЕГ-аас V дулааны станц орон нутгийн өмчит компанийнхаа нэрийг авсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 300 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана. Байршлын хувьд II цахилгаан станцын ард байх бөгөөд энэ ажлыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариуцаж байгааг тодотгов.

15
0/1000