Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 хорооны нутаг дахь Тасганы овооны хажуугийн авто зам дээр энэ сарын 12-нд согтуу жолооч 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Энэ хэргийг иргэн Б үйлдсэн байна. Тэр согтуудаа “Мицүбиши” маркийн машин жолоодож яваад, 9, 16 настай 2 хүүхдийг мөргөж, биед нь гэмтэл учруулжээ. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
- Шинэ
- Хандалттай