Цаг үe, улирлын байдлаас шалтгаалан Ховд аймгийн хэмжээнд мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.
Хүйтний улиралд авто замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдаж, халтиргаа гулгаа үүсдэг.
Цаашид мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцох нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай. Иймээс Ховд аймгийн Засаг дарга захирамж гарган 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл мотоциклын хөдөлгөөнийг хориглосон юм. Энэ хугацаанд Цагдаагийн газраас хяналт тавих ба иргэдийг мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохгүй байх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриаллаа.