Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд 7 хоногт 7000-10000 мянган гомдол ирдэг. Хамгийн их гомдол дагуулсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэнэ.
Өнгөрсөн хоногуудад 11-11 төвд 8042 гомдол ирснээс орон сууцны контор, цахилгаан эрчим хүч, автомашины улсын дугаарын талаарх гомдол түлхүү иржээ.
Иргэдийн санал гомдол, дуу хоолойг Засгийн газарт танилцуулж үүний дагуу холбогдох албан тушаалтнууд ажилласнаар шийдвэрлэлтэд өөрчлөлт гарна хэмээн үзэж байгаа юм.