Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Time.mn сайт энэ удаад Жүжигчин, “Тоонот” рекордсын Артист Б.Баяржавхланг урьж ярилцлаа. 2024 онд дэлгэцийн бүтээлд анхаарал хандуулна гэж өөртөө амласан тэрбээр тун удахгүй бие даан дэлгэцийн бүтээл хийж байгаагаа онцолсон юм.

–Миний хувьд өөрийг тань “Хавтаст хэрэг-1” киног үзээд ийм жүжигчин байсан юм уу гэж анх харж байлаа. Гэтэл та чамгүй олон кинонд ажилласан, мэргэжлийн жүжигчин байж таарсан. Таныг олонд таниулсан бүтээл гэвэл ?

Та их зөв харсан байна. Мэдээж “Хавтаст хэрэг” киногоор нэлээн олон хүн намайг таньдаг болсон байх. Олон ангитай ч кино байсан.

-“Хавтаст хэрэг” киноны хоёрдугаар улирал эхэлсэн байна лээ. Бодит гэмт хэргүүдийн түүхээр зохиолыг нь бичсэн учраас эмзэглэхээр явдал хэр их байв ?

Зохиолын хувьд илүү чангарсан. Би өөрөө ч бас туршлагажсан. Ажиллахад их амар байлаа.

-Олон ангит кинонд ажиллахын гол онцлог нь ?

Нэг ангит кино буюу мөрөөдлийн нэг ангитад ажиллахад миний дүр энд өсөж, энд унаж, энд очиж босох юм байна гээд өөрөө дотроо зураглаад ажилладаг. Гэтэл олон ангит киноны зураг авалт бүтэн зургаан сарын турш үргэлжилнэ. Нэг ангийн зургийг нэг дор авдаггүй учир үйл явдлын өрнөлөө хөөж бодох хэрэгтэй болдог.

–Жишээ нь та “Хавтаст хэрэг” цувралд мөрдөгчийн дүр бүтээлээ. Хэрэг бүр нь бодит амьдрал дээр болсон гэж бодвол ямар ч хүний сэтгэл сэрдхиймээр мэдрэмж төрөх нь дамжиггүй. Та ажилласан дүрийнхээ мэдрэмжийг хэр удаан тээж явдаг вэ ?

Би “Амьдралын урт замд” кинонд тоглохдоо бага хэмжээний сэтгэлзүйн асуудалд орсон. Кино дууссаны дараа ч бас үргэлжилсэн. Миний мэргэжлийн багш, Соёлын тэргүүний ажилтан С.Болормаа гэж хүн бий. Багш хэлэхдээ “Жүжигчин хүн галошоо тайлж байх хэрэгтэй. Жүжигчний туйлын зорилго бол дүр бүтээх. Нэг дүрд ажиллах юм бол тэр дүрийн сэтгэхүйгээр амьдарч байгаад, сэтгэлзүйн тээшээсээ хурдан салах ёстой” гэж заасан. Тэр үгийг л баримталж ажиллахыг хичээдэг дээ. Дүрмийн дагуу гэх үү дээ.

–Монгол Улс хүний нөөцийн хомсдолд орсон, хөдөлмөрийн үнэлэмж муу байна гэх асуудал бүх салбарт л яг адил тулгарч байна. Та өөрөө мэргэжлийн жүжигчин. Кино үйлдвэрлэлийн салбарын уран бүтээлчдийн үнэлэмжийн талаар бодлоо хуваалцаач.

Манай зах зээл багтаамж муутай, бага. Кино хийлээ гэж бодоход үсрээд л хоёр зуун мянган хүнд л үзүүлнэ. Зах зээл ийм бага болохоор үнэлэмж ч тэр хэрээр бага байна уу гэж харж байна. Яах вэ дээ, тэгээд Монгол Улсад төрчихсөн юм чинь. Мэдээж Холливудын ододтой адилхан үнэлэгдэхгүй нь лавтай. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд л явж байна шүү дээ. Дуртай, хүссэн ажлаа хийж байгаа учраас л явж байна.Зүрх сэтгэлтэй хүмүүсийн хийдэг ажил юм уу даа. Жүжигчин хүн мөнх амьдардаг гэж би боддог. Бид байхгүй болсон ч бүтээсэн дүр үлддэг. Илүү сайхан талаас нь бодож, энэ мэргэжлээрээ ажиллаж байна даа.

–Сайхан тодорхойлолт байна. Ер нь уран бүтээлч хүн үзэл санааны хувьд манлайлалдаг байдал үгүй болжээ гэж зарим хүн шүүмжлэл буй. Дэндүү хэлбэр хөөгөөд байна уу гэх бодол төрдөг л дөө.

Аль ч цаг үед сайн нь буй, муу нь ч буй. Цаг хугацаа, олон нийт, хүлээн авагчид нь шигшээд, үлдэх нэг нь үлдэнэ дээ. Тийм байхад энд муу, сайн гэж дүгнэх нь илүүц биз. Холливудад ч муу кино өчнөөн хийж байгаа. Бид муу киног нь олж үзэж чадахгүй л байгаа болохоос биш. Кино нь ч зэрэглэлтэй, жүжигчид нь ч зэрэглэлтэй л байдаг.Тийм учраас би сайн муугийн асуудалд санаа зовдоггүй.

–Хамгийн шударга шүүлтүүрээр ордог салбар л юм даа ?

Тийм шүү дээ. Киногоо гаргалаа. Үзэгчид муу байна гэвэл муу л байна шүү дээ. Сайн байна гэвэл сайн л байна.

-Сайн киноны гол тулгуур багана бол сайн зохиол гэдэг. Ер нь киноны уран бүтээлчид зохиолын хэт дутагдалд орсон гэж уран бүтээлчдээс нэг бус удаа сонсож байлаа.

Ерөнхийдөө кино зохиол жаахан “тийм” байдагтай санал нийлж байна. Продакшнууд, уранбүтээлчид сайн зохиолын эрэлд гарчихсан л явж байдаг. Жүжигчид ер нь тааруухан зохиолынхоо дүрийг их сайжруулж тоглодог нь ч нууц биш. Өчнөөн муу бичигдсэн ч сайжруулахаас өөр аргагүй. Зарим найруулагчид бол энэ дүрийг тэр жүжигчинд өгөхөд дүрээ “босгоод” ирчихнэ гэдэг байдлаар л ажилладаг. Холливуд ч бас тийм л байдаг байлгүй дээ. Мөн л эх зохиолгүй болчихсон гэдэг л юм билээ.

–Танд ойрын жилүүдэд кино хийе гэсэн бодол байгаа юу?

Байгаа. Ер нь тун удахгүй кино хийнэ. Би кино хийхээр суралцаад л явж байна. Кино бол тэр чигээрээ судалгаа байдаг. Би чанартай, сайн бүтээл хийе л гэж бодож байгаа. Тун удахгүй шүү.

–Уран бүтээлч хүнд авьяас, мэдрэмжээс гадна ямар чадварууд байх ёстой гэж та боддог вэ?

Хүсэл тэмүүлэл л өндөр байх ёстой. Багш маань “Нэг хувь авъяас, 99 хувь хөдөлмөр шүү” гэж байнга хэлдэг. Бид гадуур явахдаа байнга дуулаад, эсвэл жүжиглээд явахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр заавал ч үгүй хөгжүүлж, хөдөлмөрлөхгүй бол болохгүй л дээ.

–Монголын зах зээлийн багтаамж бага байна. Нөгөө талаар Дэлхий хавтгай болсон. Дэлхийн хаана ч дуугаа, киногоо зараад, мөнгө олох боломж байна шүү дээ. Танд ч ийм мөрөөдөл амбийц байдаг биз дээ ?

Байлгүй яах вэ дээ. Хүн бол байнга л нөгөө А рүүгээ тэмүүлнэ шүү дээ. Тийм боломж олдвол мэдээж гоё байлгүй яах вэ. Одоо манай “The Hu” хамтлаг байна. Тэд шинэ урсгал гаргаж ирээд, гадаадын хөгжмийн фестивальд яваад, эх орноо сурталчлаад, Дэлхийн хамтлаг болчихлоо шүү дээ. Манай кинонууд ч олон улсын фестивальд амжилттай оролцож байна. Гол нь уран бүтээлч бүтээлээ аль зах зээлд гаргахаар харж байгаа нь чухал.

-Дэлгэцийн урлаг дээхнэ үед үзэл суртлын том зэвсэг байсан гэдэг. Одоо ч тийм байна. Ялангуяа кино урлагаар дамжуулан улс орнууд үзэл санаа, үнэт зүйлээ зөөлнөөр, алгуурхан сурталчилсаар байна?

–Медиа урлаг гэж тодорхойлдог. “Загайлмалсан эцэг” кинонд хэсэгхэн хугацаанд гардаг булан байна. Зүгээр л нэг булан. Дараа нь “Гэртээ ганцаараа” уран сайханы кинонд гардаг хэсэг байна. Гол дүрийн хүү Трамптай уулздаг хэсэг л дээ. Би АНУ-д явж байхдаа тэр газруудыг очиж үзсэн. Зүгээр л нэг байшингийн булан боловч маш утга учиртай, гоё санагдаад байдаг байхгүй юу. Америк бол тэр энгийн нэг буланг л брэнд болгож чадсан байна. Бидэнд ч ийм боломж байгаа шүү. Солонгосын “Өвлийн хайрын дуу” гээд олон ангит киноны зургийг авсан Нами арал. Би тэр арал дээр очиж, клипний зураг авсан. Тэр арал тэр чигтээ аялал жуулчлалын бүс болчихсон байгаа юм. Гэтэл Монгол Улсад энэ мэт байтугай түүхтэй газар олон байна. Жишээ нь “Бушхүүгийн үлгэр” киног Холливуд хийсэн бол Тэрэлжийн Мэлхий хад хэзээний жуулчдын хөлд дарагдсан газар болох л байсан. Улс өөрөө соёл, урлагийн салбараа орхигдуулах л юм бол ер нь эвгүй дээ. БНСУ улсын төсвийнхөө ердөө нэг хувийг л соёл урлагийн салбартаа зарцуулдаг. Одоо үр дүнг нь та бид бүгд харж байна. Монголд очих сэдлийг л төрүүлэх ёстой.

-Нээрээ л урлаг гэдэг үзэл санаанаас гадна улс орны эдийн засагт хамгийн чухал хөшүүрэг болдог гэдгийг бид хамгийн ойрын жишээ болох Солонгос улсаас харж байна

Одоо Хятад ч гэсэн тэрийг ойлгочхоод байна. Дотроо кино хийгээд хангалттай мөнгө олох боломжтой. Гэтэл Холливудтай хамтарч л кино хийж, улсаа Дэлхийд сурталилаад байна. Бидэнд сурталчлах баялаг түүх байна. “Викингчүүд” гээд кино байна.Тэр кино гараад, Шотланд улсыг зорих жуулчдын тоо өсөж байна ч гэнэ үү. Пивоных нь нөөц шавхагдсан ч гэх шиг. Ийм л нөлөөтэй байна шүү дээ.

–“Toonot” рекордсын артист Jason-оор сонин юу байна вэ? Та дуу хийж байгаа юу ?

Хийж байгаа. Надад цацагдаагүй 6-7 дуу байна. Шинэ он гарахад би өөртөө “Энэ жил дэлгэцийн бүтээл рүүгээ илүү түлхүү анхаарлаа хандуулна” гэж амласан. “Хавтаст хэрэг-2” уран сайханы кино маань эхэлсэн байсан учраас хажуугаар нь дуулж хуурдаад яваад байх зав зай ч гарсангүй. Одоо дуугаа хийнэ. Бас гадагшаа явж, ганц хоёр дуугаа дүрсжүүлнэ.

-Та дууны клипний хийцэндээ их анхаардаг юм шиг санагдлаа. Энэ жүжигчин мэргэжилтэй холбоотой юу эсвэл ямар ч ажлыг мэргэжлийн хэмжээнд хийх ёстой гэсэн таны хандлагатай холбоотой юу ?

Чанар бол нас. Одоо надад фэйлдсэн зөндөө дуу бий. Би дутуу хийжээ л гэж дүгнэж байгаа. Тэр дуу нь өөрөө ямар дуу вэ гэдгээс хамаараад, утасны бичлэг ч байж болох юм билээ. Заавал чанартай байх нь бас чухал биш юм байна. Хамгийн гол нь тэр дүрсээр дамжуулж, дуугаа хүнд ойлгуулах гээд байгаа шүү дээ. Заавал Arri камераар авахдаа бас биш юм байна лээ. Гэхдээ энэ бол миний бодол шүү. Хөгжим бол ийм л юм байна лээ. Харин кинонд бол өөр шаардлага тавигдана. Энэ бол техникийн урлаг.

–Контентыг худалдаж аваад үзэж байна, киног ч мөн адил тасалбараа аваад үздэг. Харин дууны бүтээлийг худалдаж авч үздэг тогтолцоо буй болсон уу ?

Уран бүтээлч хүнд сүнсээ тэжээх гэж ойлголт байдаг. Хүн хоол иддэг шиг, чанартай уран бүтээл хийж, сүнсээ хооллоод байгаа юм. Үгүй яах вэ, нэг зураг дэвсээд л дуунуудаа youtube-ээр цацаад байж болно. Би бол тэгж чадахгүй. Нэг хийвэл чанартай бүтээл хийе. Хүн үзвэл үзнэ биз. Үзэхгүй бол тэр л биз. Ямар ч гэсэн хүнд үзэхийг санал болгоно. Үзэлт чухал шүү. Хүн үзэхгүй “нэг юм” хийчхээд “Одоохондоо энийг ч хэн ч ойлгох болоогүй ээ” гээд зөвхөн өөрөө ойлгоод яваад байж болохгүй байх.

–Урилга хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа.

85
- Шинэ
- Хандалттай