11-р сарын 20 буюу өнөөдөр Дэлхийн Хүүхдийн Өдөр. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ жил Дэлхийн хүүхдийн өдрийг “Хүүхдээ сонсъё” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнүүлэн энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.