horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Машины гаалийн мэдүүлгийг 1-р сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхэлнэ

post-img

Монгол Улсын хилээр гадаадаас оруулж ирж буй тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхэлнэ. Гаалийн ерөнхий газар одоо машин импортлогчдоос гаалийн мэдүүлгийг цаасаар хүлээн авч байгаа юм. Үүнийг ирэх жилээс цахимд шилжүүлэхээр бэлтгэж байна.

Машин импортлогч иргэн, аж ахуйн нэгжүүд гаалийн мэдүүлгээ хэвлүүлж авах гэж Улаанбаатар хот дахь Гаалийн газарт дугаарлаж, цаг алдахгүй болно. Мөн Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахаар очиход, гаалийн мэдүүлгийг нь Улаанбаатар хот дахь Гаалийн газраас АТҮТ-д цахимаар илгээсэн байх юм. Хэрвээ гаалийн мэдүүлгээ хэвлэх шаардлага гарвал “E-Mongolia”, “ХУР-ДАН” системээс өөрөө хэвлэж авах боломжтой.

Гаалийн байгууллага архив болон импортлогчид зориулж, 1 мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг. Мэдүүлгийг цахим болгосноор жилд 1.8 тонн цаас хэмнэх тооцоо гарчээ.

23
0/1000