horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Дели хотыг өтгөн утаа нөмөрчээ

post-img

Саарал өнгөтэй, өтгөн утаатай хөнжил Дели хотыг нөмөржээ. Гадаа гарсан тохиолдолд үнс амталж, гүйх алхах бүрд амьсгал давчдах болсон талаар Дели хотын иргэд ярьжээ. Сонинууд дээр ч “Утаа хортой.Үхэлд хүргэнэ” гэх гарчигтай мэдээлэл цацагдах болжээ. Нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд ихэнх сургуулиудыг хааж, хүмүүсийг гэртээ байхыг зөвлөсөн боловч ажиллаж байж амьжиргаагаа залгуулдаг учир ингэх боломжгүй.

Хяналтын агентлагууд Дели хотын агаарын чанарын зөвшөөрөгдөх хэмжээ 100-аас бага байх ёстой хэмээн үздэг ч даваа, мягмар гарагт 1200-1500-д хүрчээ. Эдгээр оноо нь агаар дахь PM 2.5 ба PM10 гэж нэрлэгддэг тоосонцрын хэмжээг хэмждэг. Тоосонцрын жижиг хэсгүүд нь уушгинд нэвтэрч, олон тооны өвчин үүсгэдэг.

Олон нийтийн сүлжээгээр хүмүүс “15 жилийн хугацаанд турш гамшгийн түвшинд хүрсэн утаанд амьдарч байгаадаа шаналж байна. Ингэж амьдрах нь Дистопи киног дахин дахин үзэхтэй адил юм” хэмээжээ.

0/1000