Их Британийн алдарт Beatles хамтлагийн 1964 онд анх АНУ-д хөл тавьж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан аяллынх нь талаар өгүүлэх “Beatles ’64” баримтат кино энэ сарын 29-нд зөвхөн Disney+ платформд нээгдэж, байршихаар болсон байна.
Урьд өмнө хаана ч гарч байгаагүй дүрс, материалыг ашиглан бүтээсэн уг баримтат киноны продюсерээр алдарт найруулагч Мартин Скорсезе ажилласан бол найруулагчаар нь Дэвид Тедески ажиллажээ.
Мартин Скорсезийн хувьд өмнө нь Beatles хамтлагийн гишүүн Жорж Харрисоны тухай “George Harrison: Living in the Material World” хэмээх баримтат киноны найруулагчаар ажиллаж байсан юм.
Харин энэ кинонд Beatles хамтлаг анх удаа АНУ-аар хийсэн аяллын өмнө нь хэний ч хүртээл болж байгаагүй сонин содон, ховор бичлэг, ярилцлагуудыг багтааснаараа онцлогтой бөгөөд тухайн үеийн баримтат киноны уран бүтээлчид болох Альберт Мэйзлс, Дэвид Мэйзлс нарын дүрс бичлэгийн цуглуулгаас авч ашигласан ажээ. Түүнчлэн АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хийсэн тоглолтын бичлэг, өдгөө амьд сэрүүн байгаа хамтлагийн гишүүн Пол Маккартни, Ринго Старр нартай хийсэн шинэ ярилцлага зэргийг багтаажээ.
Мөн Пол Маккартни, Ринго Старр, Жорж Харрисоны бэлэвсэн эхнэр Оливиа Старр, Жон Ленноны хүү Шон Оно Леннон нар уг шинэ баримтат киноны продюсерээр давхар ажилласан байна.