RAIN & KIM TAE HEE
К-поп, К-драмын түүхэн дэх хамгийн алдартай, хүндлэл хүлээсэн хосуудын нэг Рэйн, Ким Тэ Хи нар 2012 онд болзож эхэлсэн. Тэд 2017 онд хуримаа хийсэн бөгөөд өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болжээ.
EUGENE & KI TAE YOUNG
Алдарт SM энтертайнментын охидын хамтлаг болох S.E.S-ийн дуучин Eugene 2011 онд “Хувь тавилан” олон ангит киноны гол дүрийн жүжигчин Ки Тэ Ёнтой гэрлэжээ. Тэд “Супер хосын өдрийн тэмдэглэл” реалити шоунд оролцсон анхны хосууд бөгөөд гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралыг хальсанд буулгасан анхны хосууд юм.
TAEYANG & MIN HYO RIN
Тэянг, Мин Хюн Рин нар бол энтертайнмент салбарын хамгийн эрхэм хүчирхэг хосуудын нэг юм. BIGBANG хамтлагийн дуучин ирээдүйн эхнэртэйгээ анх “1AM” дууны клипний зураг авалтын үеэр танилцсан байна. Хосууд 2018 онд хуримаа хийж, 2021 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан юм.
GUMMY & JO JUNG SUK
Солонгосын энтертайнмент ертөнц дэх хамгийн алдартай хосуудын нэг, гоцлол дуучин Гамми болон алдарт жүжигчин Жо Жун Сук нар 2013 онд харилцаагаа олон нийтэд зарласан. Таван жилийн дараа буюу 2018 онд хуримаа хийсэн бөгөөд 2020 онд хуримаа хийжээ.
SOOYOUNG & JUNG KYUNG HO
“Girls’ Generation” хамтлагийн дуучин Сүён болон жүжигчин Жунг Кюүнг Хо нар “Prison Playbook”, “The Hospital Playlist” зэрэг олон ангит кинонуудад тоглосон дүрээрээ алдартай бөгөөд энэ салбарын хамгийн алдартай жүжигчин хосуудын нэг юм. Хосууд 2013 оноос хойш болзож байгаа юм.
IU & LEE JONG SUK
Өмнөд Солонгосчуудын хамгийн хайртай дуучин, Ай Ю, К-драма од И Жонг Сук нар 2022 онд харилцаагаа баталгаажуулж олон нийтэд зарлажээ.
AILEE & CHOI SI HUN
“Би хэн болохоо чамд харуулна” зэрэг хит дуунуудаараа алдартай гоцлол дуучин Айлий болон жүжигчин, бизнесмен Чой Си Хун нар харилцаагаа энэ сарын эхээр олон нийтэд зарласан юм. Хосууд ирэх оны дөрөвдүгээр сард гэрлэх гэж байгаа тухай албан ёсны мэдээлэл цацагдаад байна.