Монголын Волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд энэ долоо хоногт шувтарна. Тэгвэл өнөөдөр волейбол сонирхогчдын сонорт хүрэх нэгэн баярт мэдээ болон шуум гарсан нь “Эрчимийн Сайнаа”, Mike Shinedo нэрээр олноо алдаршсан ОУХМ Эрдэнэбилэгийн Сайнбилэг их спортдоо эргэн ирж, Үндэсний дээд лигт тоглох уу? байлаа. Түүнийг “Өмнөговь Энержи баг”-т нэгдэж магадгүй гэсэн мэдээлэл гарсан.
Тэгвэл “Өмнөговь энержи” багаас “Эрдэнэбилэгийн Сайнбилэг “Mike Shinoda” гэх домогт тамирчинд 2024-2025 оны Дээд лигт тоглох санал тавьсан нь үнэн бөгөөд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна. Манай багтай тохирч албан ёсны гэрээнд гарын үсэг зурсны дараа өөрийн цахим хуудсаар дамжуулан волейбол сонирхогчдодоо үнэн зөв мэдээлэл хүргэх болно” хэмээн мэдэгдэл гаргаад байна.
Хэрвээ уг саналыг домогт тамирчин хүлээж авбал бид Р.Хангай мастер Сайнаа мастерын хослолыг харах боломжтой болох юм. Түүний хувьд одоогийн лигийн шилдэг тамирчдын “Од” буюу “Оддын Од” байсан. Одоо ч олон хүүхэд, залуусын үлгэр дуурайлал болсон тамирчин билээ.