horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Б.Энх-Од: Манай эмнэлэгт ДОХ-той иргэн нас барсан нь үнэн. Гэхдээ бид халдвар хамгааллын дэглэм алдаагүй

post-img

Цэргийн төв эмнэлэгт ДОХ-той өвчтөн нас баржээ. Түүнийг ДОХ-тойг нь мэдэлгүй эмчилгээ хийж, бөөрний диализын аппарат залган, задлан шинжилгээ хийснээр эмч, ажилчид, тус аппаратад орсон иргэд халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл тархаад буй. Гэвч тус өвчтөн ДОХ-оор бус архаг хууч өвчний улмаас нас барсан гэж Цэргийн төв эмнэлгийн эмч, дарга нар онцлов.
Энэ явдлын талаар дараах хүмүүсээс тодрууллаа.

Цэргийн төв эмнэлгийн дарга бөгөөд ерөнхий эмч Б.Энх-Од:

-Диализын аппаратад ДОХ-той өвчтөн орсон гэх буруу ойлголт яваад байна. Өвчтөн CRRT буюу бөөр үргэлжлүүлэн орлуулах эмчилгээний аппаратаар 150 цагийн эмчилгээ хийлгэсэн. Энэхүү аппаратын бүх хэрэгсэл нэг удаагийнх учир үйлчлүүлэгч бүрд шинэ зүү, тариур хэрэглэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ аппаратаар халдвар дамжих эрсдэл байхгүй. Манай эмнэлэгт диализын аппаратад орсон хүмүүс санаа зовох зүйлгүй, тайван байж болно.

Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Р. Баянмөнх:

-Үйлчлүүлэгч манай эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал гэх оноштой 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Өвчтөн өөрөө ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих тасгийн хяналтад байдаг. ДОХ-ын эмчилгээ хийлгээд, эерэг үр дүнтэй гэж үнэлэгдсэн үйлчлүүлэгч байсан.

Тухайн иргэн олон эрхтний дутагдалтай учраас нойр булчирхайн цочмог үрэвсэл болон цусан дахь хорт бодисыг шүүх, эрхтэнд үүссэн хаванг буулгах зорилгоор бөөр үргэлжлүүлэн орлуулах эмчилгээнд оруулсан. Эмчилгээний аппаратад хэрэглэдэг бүх тариур, зүү нэг удаагийнх. Аппаратад нэг дусал цус ч орох боломжгүй, битүү системтэй. Тиймээс аппаратад орсон хүмүүст халдвар дамжих эрсдэл байхгүй гэдгийг хэлмээр байна.

Мөн ДОХ-оор бус, дээр дурдсан архаг, хууч өвчнийх нь улмаас задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээнд орсон эмч, ажилчид бүгд халдвар хамгааллын дэглэмээ баримталсан учир халдвар авах эрсдэл үүсээгүй гэдгийг задлан шинжилгээнд орсон эмч нь хэлсэн.

222
0/1000