Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний жилийн ойн энэхүү түүхт өдөр цагдаагийн байгууллагаас хурандаа цолыг хүртсэн эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
2005 онд цагдаагийн байгууллагаас анхны хурандаа цолтой эмэгтэй алба хаагч төржээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд М.Хоролсүрэн, С.Уранцэцэг, Ц.Алтанцэцэг, К.Женисгүл, Ш.Нарантуяа, Д.Долгорсүрэн, Г.Мөнхчимэг, Д.Бат-Оюун, Т.Цэрмаа, Ц.Наранцацрал, А.Мөнхцэцэг, Ш.Тунгалаг, Д.Туяацэцэг, П.Болормаа нарын 14 эмэгтэй алба хаагч энэхүү хүндтэй цолыг хүртжээ.
Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-нд олгож эхэлсэн түүхтэй. Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдад тус цолыг олгосон бол 1950 онд Цагдаагийн байгууллагаас, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас, 1971 онд Онцгой байдлын байгууллагаас /тухайн үеийн Иргэний хамгаалалтын байгууллага/ хурандаа цолтон төрөн гарчээ. 1971 оноос хойш 2004 он хүртэл Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Улсын иргэний хамгаалалтын газраас 32, Гал түймэртэй тэмцэх газраас 28 буюу нийт 60 хүнд хурандаа цол олгожээ. Харин 2004 оноос хойш 280 гаруй хурандаа цолтон төрсний зургаа нь эмэгтэй юм.