Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Урантөгс
Жүжигчин Жүн Вүн Су найз бүсгүйдээ хүүхэдтэй гэдгээ хэлээгүй байжээ
- 2024/11/25

- 31 өдрийн өмнө

- 2 мин уншина

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Жүн Вүн Су загвар өмсөгч Мүн Га Бигийн хүүхдийн эцэг мөн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. 51 настай ганц бие жүжигчнийг хүүхэдтэй байсан гэдгийг шүтэн бишрэгчид нь баярлан хүлээж авсан ч тэрбээр загвар өмсөгч Мүн Га Битай харилцаатай байх үедээ найз бүсгүйтэй байсан нь мөн олон нийтэд илчлэгдээд байна.

Жүжигчин Жүн Вүн Су 1998 онд төрсөн олны танил бус бүсгүйтэй удаан хугацааны турш үерхэж байгаа бөгөөд найз бүсгүй нь түүнийг хүүхэдтэй гэдгийг огт мэдээгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр одоогийн найз бүсгүйтэйгээ үерхэхээс өмнө загвар өмсөгч Мүн Га Битэй үерхэж байсан бөгөөд өмнөх харилцаагаа дуусгасан хэмээн найз бүсгүйдээ хэлж байжээ. Ташрамд дурдахад Жүжигчин Жүн Вүн Су энэ сарын 24-нд Мүн Га Бигийн хүүгийн төрсөн эцэг нь гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Хэдийгээр тэд албан ёсны харилцаатай байгаагүй ч хүүгээ аавтай нь өсгөхийн тулд гэрлэх хүсэлтэй байгаагаа загвар өмсөгч бүсгүй илэрхийлсэн байна. Харин жүжигчин Жүн Вүн Су гэрлэлтээс татгалзаж санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. Жүжигчин Жүн Вүн Су хүмүүнлэгийн үйлстэн хэмээн олон нийтэд алдаршсан ч эцэг байх үүргээсээ татгалзсан хоёр нүүртэй хэмээн шүүмжлэлд өртөөд байна. Мөн түүний үг үйлдэл хоёр зөрж байгааг буруутгаад “бусдад туслахаасаа өмнө гэр бүлдээ л санаа тавь” хэмээн нийгмийн сүлжээгээр буруутгажээ. Түүний энтертайнмент салбарын нэр хүнд сэргэж чадах нь эргэлзээ төрүүлж байна.

- Шинэ
- Хандалттай