horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Францад үйлдвэрлэсэн алсын тусгалт пуужинг Орос руу харвахыг Украинд зөвшөөрчээ

post-img

Өнгөрсөн бямба гаригт Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Франц улсад үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингуудыг Украин Орос руу харваж болно гэжээ.

Тодруулбал, Жан-Ноэль Барро BBC агентлагт өгсөн ярилцлагадаа барууны орнууд Украиныг дэмжихдээ ямарваа нэгэн давж болохгүй гэсэн улаан шугам тавих ёсгүй гэж хэлсэн байна. Түүнээс “энэ нь Орос, Украины мөргөлдөөнд Франц улс оролцох болно гэсэн үг үү” гэсэн асуултад Жан-Ноэль Барроу хариулахдаа, “Франц улс ямар ч хувилбарыг үгүйсгэхгүй ба Франц Украиныг аль болох урт хугацаанд дэмжих болно” гэжээ.

Францад үйлдвэрлэсэн пуужингаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн тухай Францын Гадаад хэргийн сайдын дээрх мэдэгдлийн талаар Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова 11 сарын 23-ны өдөр ТАСС агентлагт хэлэхдээ, Францын энэ шийдвэр нь үнэндээ “Украиныг дэмжиж байгаа явдал биш, харин энэ улсыг дуусгавар болгох гэсэн явдал юм” гэжээ. Түүнчлэн ОХУ-аас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Ульянов мөн өдөр Австрийн нэгэн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Францын пуужингаар Украин Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмжсэнийхээ төлөө Франц улс төлбөр төлөх болно, Орос хариу арга хэмжээ авах болно” гэжээ.

0/1000