horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Кембрижийн толь бичиг “manifest” хэмээх үгийг 2024 оны үгээр сонгожээ

post-img

Англи хэлний томоохон толь бичгийн нэгд тооцогддог Кембрижийн толь бичиг 2024 оны үгээр “manifest” хэмээх үгийг сонгон тодруулснаа зарлажээ.

Энэхүү үгийн утгыг “хүссэн зүйлдээ хүрэхийн тулд аливаа зүйлийг ургуулан төсөөлж бодох, биелэгдэж байгаа мэтээр төсөөлөх зэрэг аргыг хэрэглэн, хүссэн зүйлдээ хүрэх итгэл үнэмшил” хэмээн тус толь бичгийн газраас тайлбарлажээ. Нэг үгээр хэлбэл эерэг сэтгэлгээний хүчээр аливаа хүсэл, зорилгоо бодит болгох итгэл үнэмшлийг илэрхийлдэг үг ажээ. Харин монголд хэлэнд энэхүү үгийг “тунхаг, тунхаглал, тунхаглах, батлах, илэрхийлэх” гэх зэргээр орчуулдаг.

Кембрижийн толь бичгийн газраас энэхүү үгийн хэрэглээ сошиал орчинд огцом өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор 2024 оны үгээр сонгосон байна. Ялангуяа олны танил алдартнууд, одууд, TikTok болон бусад сошиал платформын инфлюенсерүүд өнгөрч буй энэ жил маш их хэрэглэх болж, улмаар Кембрижийн толь бичгээс “manifest” хэмээх үгийн утгыг хайсан хайлт энэ жил 130,000 дахин нэмэгдсэн гэжээ. Дуучин Dua Lipa, Sabrina Carpenter, Олимпын медальт Симоне Байлс зэрэг алдартнууд өөрийнхөө хүсэл зорилгодоо хүрч чадсан үйл явдлыг энэхүү үгээр илэрхийлж байсныг тус толь бичгийн газрынхан дурьджээ.

Кембрижийн толь бичгийн газраас мөн 2024 оны үгээр сонгогдох үгсийн дотор “brat, ecotarian, resilience, quishing, gymfluencer, vampire” зэрэг үгнүүд багтаж байсан талаар мэдээлжээ.

0/1000