Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 40 орчим байгууллагын 1128 гаруй зам талбайн үйлчлэгч, 185 тусгай зориулалтын техник хэрэгслээр цэвэрлэж байна. Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 635.5 тонн давс, 10 тонн дайрга, 57 тонн бодис цацжээ. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг орчныхоо 50 метр газрын цасыг дагтаршиж, халтиргаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриалж байгаа бөгөөд нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажил өрнөж байна.
10-р сарын 26-ны өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 90 км авто болон явган хүний замын цасыг шүүрдэгч техникээр цэвэрлэн, 120 км замд давс бодис цацаж, 1,800,000 ам.метр зам талбайн цасыг цэвэрлэжээ. Одоогоор 826 тонн давс, 1133 тонн бодисын нөөцтэй байна