Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужаас ирсэн 13 настай крикетчин Ражастан Роялс Вайбхав Суряванши спортын ертөнцөд шуугиан тарьж байна. Түүнийг Энэтхэгийн Премьер лигийн дуудлага худалдаанд 130,000 доллар худалдан авчээ.
Суряванши өнгөрсөн сард Австралийн 19 хүртэлх насны шигшээ багийн эсрэг 58 бөмбөг хийн 104 гоол оруулснаар олны анхаарлын төвд орсон. Ингэснээр Суряванши 13 нас 187 хоногтойдоо Бангладешийн ахмад Нажмул Хоссейн Шантогийн рекордыг эвдсэн бөгөөд Шантогийн хувьд 14 нас 241 хоногтойдоо залуучуудын түвшинд 100 оноо авч өмнөх рекордыг эзэмшиж байжээ.
Суряваншиг үндсэн үнэ болох 35,500 ам.доллараар үнэлэгдэж эхлэхэд Дели Капиталс ч мөн сонирхож байсан. Дуудлага худалдаа дууссаны дараа Ражастан мужийн Гүйцэтгэх захирал Жейк Луш МакКрам “Тэр бол гайхалтай авъяастай хэмээжээ.
IPL буюу Энэтхэгийн Премьер лиг нь жил бүр зохиогддог эрэгтэйчүүдийн крикетийн лиг юм.
Суряваншигийн аав Санжив нь дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд хүү нь багаасаа энэ тоглоомыг сонирхож эхэлснээс хойш түүнтэй хамтран ажиллажээ. “Тэр одоо миний хүү биш, бүхэл бүтэн Бихарын хүү. Миний хүү шаргуу ажилласан” гэж хэвлэлд яриа өгчээ.
IPL-д насны доод хязгаарыг албан ёсоор тогтоодоггүй ч 2020 онд Олон улсын крикетийн зөвлөлөөс тоглогчдын олон улсын тэмцээнд оролцох насыг 15-аас доошгүй байхаар тогтоосон. Гэсэн хэдий ч крикетийн зөвлөлүүд 15-аас доош насны тоглогчдыг эх орноо төлөөлөх зөвшөөрөл авах хүсэлт гаргаж болно гэж мэдэгдсэн байдаг.