horoscope
horoscope
horoscope
userГ. Урантөгс

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд ухаалаг систем нэвтрүүлж буйг үнэллээ

post-img

Монгол Улсын Их хурлын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч бямба гарагт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Тэрбээр, үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийж, Ерөнхий захирал Г.Ёндонгийн дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг сонссон юм. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, шинэ техник, технологи болон нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэлтэй танилцсаны дараа зарим асуудлыг тодруулж, санал бодлоо солилцов. Тухайлбал, геологи хайгуулын ажлын явц, тэдгээрт зарцуулж буй зардал, улс, орон нутгийн төсөв болон Монгол банканд төвлөрүүлэх валютын орлого, эрчим хүчний хэрэглээ, нийгмийн чиглэлийн ажлууд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт зэрэг олон чиглэлээр тодруулж, зарим үүрэг даалгаврыг өгсөн.

Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval 1.0 системийг нэвтрүүлж эхэлснийг өндөр ач холбогдолтой, чухал алхам гэж үнэлэн, цаашид улам сайжруулан хөгжүүлэхийг үйлдвэрийн удирдлагуудад онцлон захилаа. Энэ ажилд шаардлагатай технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгаж, шийдвэрлэх нь зүйтэй.

Ингэснээр байнгын хардлага сэрдлэг дагуулж ирсэн худалдан авалт, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүний оролцооноос ангид, шударга, ил тод зохион байгуулах боломж бүрдүүлнэ гэв.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр уулзалтын дараа, Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгөв. Уул уурхайн орд газруудад хийгдэх геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцөө тодорхойлсны үндсэн дээр менежментийн тогтолцоог боловсруулах, нөгөө талаар засаглалын ил тод байдлыг сайжруулах, нээлттэй болгох нь нэн түрүүний зорилт болж байна.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийнхэн, үйлдвэрээ олон нийтийн болгох, хөрөнгийн зах зээл дээр гаргах, ил тод байдлыг хангах замаар засаглалаа сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, энэ хүрээнд худалдан авалтыг цахимжуулан, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр зохион байгуулаад эхэлжээ. Ирэх онд бүх тендер шалгаруулалт энэ системээр хийгдэж, шударга ил тод болохын зэрэгцээ цаашид “Эрдэнэс Монгол” нэгдэл, Монгол Улсын хэмжээнд хөгжүүлэн нэвтрүүлж эхлэх боломжтой болно. Энэ бол Монголын төр өөрөө ямар нэг хардалт, сэрдэлтээс бүрэн ангижрах суурийг тавьж буй сайн ажил болж байна хэмээн тэрээр онцолсон.

Түүнчлэн, “Өртөг зардлын хэмжээг бууруулах, үүнд оновчтой зөв менежмент хийх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдэлд өгсөн. Өсөж буй зардалтайгаа хэрхэн нүүр тулж, хэмнэх вэ гэдэг сайн жишээг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа. Өнгөрсөн онд 109 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол энэ онд ийм хэмжээний хэмнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Үүнд бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлж байж үр дүнд хүрэх нь дамжиггүй. Ингэснээр аж үйлдвэржилтийг бий болгож, хөгжүүлэх Хамтарсан Засгийн газрын зорилт биеллээ олно” гэсэн юм.

0/1000