Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд тус аймгийн газар тариалангийн голлох бүс нутаг болох Жаргалант, Сүмбэр, Борнуур сумын газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Монгол Улсын төмсний хэрэгцээний дийлэнх хувийг Төв аймаг хангадаг. Тус аймгийн хувьд 2024 онд 165 мянган тн төмс хураасан байна. Гэвч хурааж авсан төмсний 80-85 хувийг борлуулж чадахгүйд хүрээд байгаа ажээ. Зарим ногоочид ургацаа хураалгүй талбайд нь орхисон байна. Түүнийг хураагаад зарахад хямд учир ногооны үнэ нь хураах зардлаа нөхөхгүй аж. Ийм байдлаар ногоочид ногоо тарьсан, арчилж ургуулсан зардлаа ч нөхөж чадахгүй, хүнд байдалд ороод байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
- Шинэ
- Хандалттай