Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 2023 оны байдлаар хөхний хорт хавдраар улсын хэмжээнд нийт 2438 хүн оношлогдоод байна. Үүнээс 2023 онд 344 хүн шинээр оношлогджээ.
Улсын хэмжээнд 2019-2023 онд хөхний хорт хавдрын улмаас 488 хүн нас барсан байна.
Хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулахын тулд та юу хийх ёстой вэ?
Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг эрүүл хэв дадлыг амьдралынхаа хэмнэлд оруулснаар та хөхний хорт хавдраас бүрэн сэргийлнэ.
1. Эрүүл жинг барих. Ялангуяа цэвэршсэн, махлагдуу эмэгтэйчүүд хөхний хорт хавдарт өртөх магадлал 1,5 дахин өндөр байдаг. Энэ өвчнөөр нас барах магадлал нь ч мөн хувиар илүү байдаг ажээ. Учир нь өөхлөг эд эс эстрогенийг ихээр үйлдвэрлэдэг учир тэр хэмжээгээр хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.
2. Дасгал хийх. Жингээс хамааралгүйгээр байнга дасгал хөдөлгөөн хийх нь бидэнд ашигтай. Долоо хоногт 4 болон түүнээс дээш цагаар дасгал хийх нь эстрогений хэмжээг багасгадаг. Ингэснээр таны хавдрын эрсдэл 30 хувиар буурна. Хэрвээ фитнесс клубт явах зав байхгүй бол ажил руугаа очихдоо машинаа нэг буудлын наана тавиад цааш алхаж байх, амралтын өдрүүдээр дугуй унах, гэртээ оройн цагаар йог хийх зэргээр хөдөлж болно шүү дээ.
3. Алкогольны хэмжээг багасгах. Согтууруулах ундаа их хэмжээгээр уух нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Өдөрт 2-5 удаа алкоголь хэрэглэдэг эмэгтэйн хавдар тусах магадлал мөн л 1,5 дахин их.
4. Гэр бүлийнхээ өвчний түүхийг мэдэх. Хэрэв таны ээж, эмээ, эсвэл нагац чинь 50 болон түүнээс залуу байхдаа хөхний хорт хавдар тусч байсан бол танд BRCA1, BRCA2 генийн мутацуулд байх магадлалтай. Ийм гентэй эмэгтэйд амьдралынхаа туршид хөхний хорт хавдрын эрсдэл 60 хувь, өндгөвчний хавдрын эрдэл 15-40 хувь байдаг.
5. Эрүүл хооллох. Жимс, ногоо, загас, оливын тос, бүхэл үрээр баялаг хоол хүнс хэрэглэх нь ч бас таны хөхний хорт хавдар тусах эрсдлийг 73 хувь бууруулна.
6. Д витаминыхаа хэмжээг тодорхойлуул. Эрдэмтэд Д витамин, хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг эсэхийг тодорхойгүй гэлцдэг ч зарим судалгаа үүнийг үгүйсгэдэг. Д витаминыхаа хэмжээг ихэсгэх нь хорт хавдар тусах эрсдэл 50 хувь багасгана.