-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн байсан Т.Дүүрэнг өчигдөр АТГ саатууллаа. Их хурлыг хойшлуулж, түүнийг биечлэн өрсөлдөх боломжоор хангахгүй юм уу?
-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар санал солилцоод, их хурлаа эхлүүлэхээр боллоо. МҮХАҮТ-ын дүрмээрээ өнөөдөр зарлагдсан хурлыг хойшлуулах боломж байхгүй. Дараагийн ерөнхийлөгчийг сонгох шаардлага байна. Өчигдрийн 18 цагийн үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Үүнтэй холбоотойгоор Удирдах зөвлөл дээр мэдээлэл солилцлоо.
Үүсээд байгаа хэрэгт бидний зүгээс тайлбар хийх боломжгүй. Хэргийг нь шалгаж байгаа, нууцын зэрэглэлтэй, олон нийтэд зарлах боломжгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг МҮХАҮТ-д ирэхээсээ өмнө хийж байсан ажилтай нь холбогдуулан баривчилсан гэсэн мэдээллийг АТГ өгсөн.
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Цагдан хорих төвөөс оролцулна гэсэн үг үү?
-МҮХАҮТ-ын түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй. Тийм учраас эрх барих дээд танхимын их хурал дээр санал гарч таарна, оролцуулах уу, үгүй юү гэдэг асуудлаар. Нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөр, бүртгэлээ хугацаандаа буюу 11 дүгээр сарын 25-нд өгсөн учраас хэлэлцүүлэх асуудал руугаа оруулаад, нийт гишүүдээрээ хэлэлцүүлээд, цаашаа явахаас аргагүй.