Монголын волейболын холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж буй. Тэгвэл энэ бүтэн сайн өдөр буюу 12-дугаар сарын 1-нд “Бүх оддын тоглолт” болно.
Волейболын холбоонооос “Бүх оддын тоглолт”-д оролцох тамирчдыг сонгох сонгон шалгаруулалтын санал асуулгыг цахимаар олон нийтийн дунд явуулсан. Ингээд өчигдөр хамгийн өндөр санал авсан тамирчдыг танилцуулан, багт хуваах драфтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Санал асуулгын үр дүн:
Эрэгтэйчүүдээс энэ жилийн “Бүх оддын тоглолт”-д SG Hawks багийн довтлогч Б.Батсуурь оролцохгүй нь олон шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь урмыг хугалаад байна. Түүнийг үлдсэн тойргийн тоглолтууд болон финалд хүчээ нөөж байна гэж таамаглаж буй. Харин эмэгтэйчүүдээс лигийн аваргууд Л.Хосбаяр, Г.Хонгорзул болон Н.Энхнаран нарын тамирчид энэ жилийн “Бүх оддын тоглолт”-ыг өнжиж байна. Мөн өнгөрсөн жил дээд лигт легионер тоглогчоор ирсэн Японы тамирчин Жастис Яучи багтсангүй. Тэрээр Ховд Алтай Ижил Торгууд багаас лигт өрсөлдөж байгаа юм. Түүний тоглолтын ур чадвар, Японы волейболын суурь техникийг үзэгчид бишгүй хүлээж байсан ч харамсалтай нь энэ нь бүтэхгүй болж байна.
Эрэгтэйчүүдээс “Хасу Мегастарс” багийн тамирчин, БНСУ-ын “Аnsаn Okman” багт тоглодог Б.Баярсайхан нэгдүгээр багийг тэргүүлж буй бол нөгөө багийг “SG Hawks” багийн тамирчин, мөн Солонгосын лигийн “Samsung Fire Blue Fangs” багт драфтын нэгээр сонгогдсон Эдди буюу Ж.Энх-Эрдэнэ ахлан өрсөлдөх юм.