Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Мөнх-Эрдэнэ
Румын, Болгар улсууд Шенгений бүсэд нэгдэн орохоор боллоо
- 2024/11/28
- •
- 9 өдрийн өмнө
- •
- 2 мин уншина
<p>Өнгөрсөн долоо хоногт Австри улс Румын, Болгар улсуудын эсрэг удаан хугацаанд тавьж ирсэн хоригоо цуцласнаар дээрх хоёр улс пасспортгүй буюу чөлөөтэй зорчих Шенгений бүсэд нэгдэн орохоор болсон байна. Европын Холбооны зөвлөлийг энэ жил даргалж байгаа Унгар улсын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн баасан гаригт явагдсан Румын, Болгар, Австри улсуудын дотоод хэргийн яамны сайд нарын уулзалтын төгсгөлд тэд хамтарсан гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа дээрх шийдвэрийг танилцуулжээ.</p>
<p>Румын, Болгар улсууд ЕХ-нд 2007 онд элссэн боловч Шенгений бүсэд нэгдэхийн тулд хэд хэдэн нөхцлийг тавиад байсан бөгөөд тухайн үед энэ үйл явцыг 1-2 жилийн дотор дуусгах боломжтой байсан ч Австри улсын хориг үүнд саад болж байсан юм. </p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Ийнхүү 17 жилийн турш үргэлжилсэн Румын, Болгар улсуудыг Шенгений бүсэд нэгтгэх үйл явц дуусч, эдгээр улстай хуурай газраар хиллэдэг Шенгений орнуудын хилийн хяналтыг нэгдүгээр сарын 1-нээс татан буулгахыг Европын Холбооны Элчин сайд нар дэмжсэн байна.</p>
</blockquote>
<p>Румын, Болгар улсуудад өнгөрсөн 3 сард “Шенгений хэсэгчилсэн эрх” буюу Шенгений бүсийн бусад улс орнуудад усан болон агаарын тээврээр визгүй зорчихыг зөвшөөрч, хуурай газрын хилийн хяналтыг хэвээр үлдээж байсан бол ирэх жилээс чөлөөтэй зорчихоор болж байна. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс эхний ээлжинд Унгар-Румын болон Румын-Болгар улсуудын хооронд хамгийн багадаа хагас жилийн хугацаанд хилийн хяналтын цэгүүдийг байгуулан ажиллуулахаар болсныг дээрх мэдэгдэлд дурьджээ. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен дээрх мэдээллийг таатай хүлээн авч байгаагаа хэлсэн бол Европын парламентын ерөнхийлөгч Роберта Метсола мөн л таатай хүлээн авснаа хэлж, “Шенгений бүс хүчтэй болох нь Европ хүчтэй болж байгаагийн шинж юм” хэмээн онцолсон байна. 1985 онд Бельги, Герман, Люксембург, Нидерланд, Франц улсуудын хамтран байгуулсан Шенгений нийгэмлэгт ЕХ-ны гишүүн болон гишүүн бус улсууд багтдаг бөгөөд Шенгений бүсийн хил нь ЕХ-ны хилээс ондоо байдаг юм. </p>
- Шинэ
- Хандалттай