horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

Залуу гэр бүл зээлээр орон сууц авбал 50%-ийг нь Зээлийн батлан даалтын сан даана

post-img

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.
Орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан хадгаламж бий болгох саналтай байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр мэдэгдэв.
Мөн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлж, залуу гэр бүлийг орон сууцжуулахад анхаарна гэв.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлснээс хойш нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр, эрэлтийг огцом өдөөж, зах зээл дэх байрны үнийг нэмэгдүүлсэн гэдгийг тэрээр онцоллоо. Ингэснээр ипотекийн зээл зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдэд очих болсон байна.
Монголбанкны мэдээлснээр өнгөрсөн сард нийт 236.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт зээлийн 63.9 хувийг Монголбанк олгосон байна. Үлдсэн 36.1 хувийг орон сууцны ипотекийн санхүүжилтээр олгожээ.

0/1000