horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Нотр-Дамын сүм таван жилийн дараа үүдээ нээх гэж байна

post-img

800 жилийн түүхтэй алдарт Нотр-Дамын сүм таван жилийн дараа үүдээ нээх гэж байна.

Эргэн сануулбал 2019 оны 4-р сарын 15-ны орой тус сүмд аймшигт гал түймэр гарч, 600 гаруй гал сөнөөгч 15 цаг ажилласны эцэст галыг унтрааж байв.

Ийн сүм шатсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 700 сая еврогоор (582 сая фунт стерлинг) сэргээн засварлаж 12-дугаар сарын 07-ны өдөр нээх гэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сэргээн засварласан шинэхэн Нотр-Дам сүмийн анхны дүр төрхийг харсан байна.

 Сүмийг сэргээн засварлах ажилд 2000 орчим өрлөгчин, мужаан, сэргээн засварлагч, дээврийн ажилчид, цутгамал ажилчид, урлагийн мэргэжилтнүүд, уран барималчид, инженерүүд ажиллажээ.

Сүмийн барилгын ажил анх 1163 онд бишоп Морис де Суллигийн удирдлаган дор эхэлсэн бөгөөд 1260 он гэхэд үндсэндээ дууссан түүхтэй. 19-р зуунд Наполеоны хаан ширээнд залах ёслол, Францын Бүгд Найрамдах Улсын олон ерөнхийлөгчийг оршуулах ёслол тус сүмд болсон.  

Энэхүү сүм нь Парис хот болон Франц үндэстний том бэлгэдэл юм. Жил бүр ойролцоогоор 12 сая хүн Нотр-Дамын сүмд зочилдог.

Уг сүмд Готик, барокко, 19-р зууны үеийн баримлууд, 17, 18-р зууны эхэн үеийн тахилын ширээ, Христийн шашны ертөнцийн хамгийн чухал дурсгалууд болох Өргөст титэм, Жинхэнэ загалмайн хайч, хадаас зэрэг хадгалагдан үлдсэн.

0/1000