Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хаяг, байршлаа өөрчилж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороон дахь Засгийн газрын XII байранд нүүж оржээ. Энэ нь хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байрлаж байсан барилга юм. Тус яам өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын аман дахь “Байгаль орчны шинжилгээ, судалгааны төв” УТҮГ-ын байранд байрлаж байв.
БОУАӨЯ ийн Барилгачдын талбай руу нүүсэн тул гэрчилгээний үнэ, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Чингэлтэй дүүрэг дэх Төрийн сангийн 100200700941 тоот дансанд төвлөрүүлж байгаа аж.