Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төрийн алба хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ.
Тус шийдвэрийн талаар 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Түгжрэлийг шийдэх зорилгоор өнөөдрөөс нэг тогтоол албажиж байгаа. Тус тогтоол нь долоо хоногт нэг удаа нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчид цахимаар ажлаа хийж болох зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Удахгүй энэ тогтоол албажиж, олон нийтэд мэдээл өгнө” гэв. Тус тогтоол батлагдаагүй ч тун удахгүй хэрэгжүүлнэ гэсэн юм.