Цахим хөгжил, харилцаа холбооны яам,
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас санаачлан, Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Боловсролын газар хамтран “Цахим элч” бэлтгэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хурдан сиот” клуб байгууллаа. Тус клуб ирээдүй хойч үедээ цахим орчныг зөв ашиглах, кибер аюулгүй байдлаа хамгаалах, технологийн зуунд өөрийгөө хөгжүүлэхэд нь хүүхдүүдэд туслах юм.
Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумдын хэмжээнд сургууль цэцэрлэг, багш нарт чиглэсэн хөрөнгө оруулалтууд амжилттай хэрэгжиж техник, технологийн бааз сууриа бэхжүүлсэн бол өнөөдрөөс суралцагчдын чадавхыг нэмэгдүүлэх, нөлөөллийн арга замаар бие биедээ үлгэрлэх, ирээдүйн IT инженерүүдийг бэлтгэх клуб байгуулагдлаа.