Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Урантөгс
Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” компанид аудит оруулна
- 2024/12/03

- 23 өдрийн өмнө

- 2 мин уншина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Таван толгой түлш” ххк-ийн удирдлагуудтай уулзлаа. 2024 оны арванхоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн тус компани менежментийг нийслэл хот хариуцан ажиллах юм.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Тавантолгой түлш компанийн бизнес төлөвлөгөөг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Урьдын улстөрчдийн хэлдэг утаа шингэрсэн гэх наад яриагаа одоо боль. Иргэд угаартаж амь насаа алдаж байна. Бухимдаж байна.Иргэдийн бодит шүүмжлэлийг хүлээн авч, үйлдвэрлэл технологио өөр түвшинд гаргах цаг нь болсон” гэж уулзалтын эхэнд хэллээ.

“Тавантолгой түлш” компани 2019 онд ашиглалтад оржээ. Энэ таван жилийн хугацаанд 200 мянган тонноор үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн байна. Гэтэл хэрэглэгчийн тоо ердөө 10 хувиар нэмэгджээ. Үүний улмаас улсад 1.2 их наяд төгрөгийн алдагдал учирсан байна. Хэрэглэгчийн тоо нэмэгдээгүй байхад түлш үйлдвэрлэл ийн нэмэгдсэн нь тус үйлдвэрт хулгай нүүрлэснийг илтгэж байна гэж хотын дарга онцлон мэдэгдсэн юм. Яагаад сайжруулсан түлшийг хөдөө орон нутагт, замын цайны газарт түлж байна вэ ? Яагаад энэ түлшний бодит өртгийг өнөөдрийг хүртэл олон нийтэд ил тод зарлахгүй байгаа юм бэ ? гэдэгт үйлдвэрийн удирдлагууд хариулт өгөх цаг болсныг мөн анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдэд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа бол түлш үйлдвэрлэлийн бодит өртөг нь 20800 төгрөг гэнэ. Тодруулж хэлбэл нэг шуудай түлшнээс 17050 төгрөг алдаж байна гэсэн үг.

Дэлхий дээр ийм алдагдалтай бизнес хаана ч байхгүй биз. Компани ийм алдагдалтай байхад ажилчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн, 18000 хүний орон тоог 208000 болтол нэмэгдүүлсэн гээд төсвийн мөнгө уйлдаггүй гэх зарчмаар явж байгаатай би хэзээ ч эвлэрэхгүй гэж нийслэлийн засаг дарга сануулсан юм.

Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын нэгэн гэхэд нийт ажилчдын тоог 50 хувиар бууруулах, цаашид хатуу биш шингэн түлш үйлдвэрлэдэг болох менежментийн шинэчлэл хийх ёстойг сануулсан юм.

- Шинэ
- Хандалттай