horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хийн хоолой бүрэн холбогдож, ашиглалтад орлоо

post-img

БНХАУ-ын эрчим хүчний чухал суваг болох Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хий дамжуулах хоолойн төсөл даваа гаригт албан ёсоор ашиглалтад орсон байна. Байгалийн хийн хоолой бүрэн холбогдож, ашиглалтад орсноор нэг жилд хий дамжуулах хүчин чадлыг 38 тэрбум шоо метр болгож, хамгийн дээд хэмжээнд хүргэсэн талаар уг хоолойн үйл ажиллагааг хариуцагч Хятадын газрын тос, байгалийн хийн сүлжээний корпорацийн (PipeChina) зүгээс мэдээлжээ.

Хятад, Оросын хоорондох эрчим хүчний хамтын ажиллагааны томоохон төсөл болсон, хоёр улсын хил дамнасан байгалийн хий дамжуулах зүүн шугам нь нийт 5111 км урт үргэлжилдэг бөгөөд Хятадын эрчим хүчний стратегийн дөрвөн том сувгийн дундах зүүн хэсгийн чухал шугам юм.

Энэхүү байгалийн хий дамжуулах шугамын Хятадын хэсэг нь тус улсын Оростой хиллэдэг зүүн хойд хэсгийн Хэйхэ хотоос эхэлж байгаа ба Оросын Сибириэс олборлосон байгалийн хийг Хятадын эдийн засаг, санхүүгийн төв болох Шанхай хот хүртэл дамжуулах юм. Түүнчлэн энэхүү зүүн шугамын байгалийн хий дамжуулах хоолой ашиглалтад орсноор Хятадын зүүн хэсгийн эрчим хүчний стратегийн корридорын төлөвлөгдсөн ажил бүрэн дуусч байгаа талаар PipeChina-гийн зүгээс онцоллоо.

Хятадын талын дамжуулах хоолой анх 2019 оны 12 сараас ажиллагаанд орж эхэлснээсээ хойш өнөөдрийн 80 тэрбум шоо метр байгалийн хийг Оросоос аваад байгаа гэсэн тоо байна.

Хятад-Оросын зүүн шугамын байгалийн хий дамжуулах хоолойн төсөл нь Хятадын гадаадаас байгалийн хий дамжуулан авах, хил дамнасан, холын зайн гурав дахь дамжуулах хоолойн төсөл болж байна. Үүний өмнө тус улс Хятад-Төв Ази болон Хятад-Мьянмарын газрын тос/байгалийн хий дамжуулах хоолойн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтанд оруулсан билээ.

0/1000