horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл гэнэтийн мэдэгдэл хийж, дайны онц байдал зарлалаа

post-img
<p>БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гаригийн үдэш телевизээр урьдчилан зарлаагүй гэнэтийн мэдэгдэл хийж, дайны онц байдал зарласан байна. </p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Тэрээр дээрх шийдвэрийнхээ шалтгааныг Умард Солонгосыг ичгүүргүй дэмжигч коммунист хүчнээс эх орноо хамгаалж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулах оролдлогыг дарахад чиглэгдсэн арга хэмжээ хэмээн тодотгожээ.</p> </blockquote> <p>Юн Сок Ёл мэдэгдэлдээ зайлшгүй дайны онц байдал зарлахаас өөр арга байгаагүйг хэлсэн ч онц байдлын үеэр ямар хэмжээ авах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Дайны онц байдлын үед иргэний хэвийн эрхийг цуцлаж, төр засгийн удирдлага түр хугацаанд цэргийн удирдлагад шилжих хууль мөрдөгдөх юм.Харин орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Юн Сок Ёлын “Ард түмний хүч” нам болон сөрөг хүчний Ардчилсан намын хооронд ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл дээр санал зөрөлдөж, улмаар Ардчилсан намаас төсвийн тодотголын төслийг албан хүчээр батлуулахыг оролдохын сацуу Аудит болон Ерөнхий прокурорыг огцруулах санал илрүүлсний дараагаар Юн Сок Ёл дайны онц байдал зарлажээ.Өмнөд Солонгосын төрийн тэргүүн мэдэгдэлдээ сөрөг хүчний зүгээс илт төрийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж, бослого гаргахыг оролдсон гээд, “энэ төрлийн үйлдэл нь төрийн хэргийг гацаанд оруулж, Үндэсний Ассемблейг гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болгон хувиргаж байна” хэмээн онцолжээ.Мөн тэрээр ард түмнийхээ эрх чөлөө, аюулгүй байдлыг хамгаалж, улс эх орныхоо тогтвортой байдлыг хангаж, ирээдүй болсон хойч үедээ тогтвортой, бат найдвартай улс үндэстэнг дамжуулан өгөхийн тулд уг шийдвэрийг гаргасан гэдгээ тодотгож, төрийн эсрэг улс төрийн хүчинг дарж, аль болох түргэн хугацаанд улс орноо хэвийн байдалд буцаах болно гэдгийг ард түмэндээ хандан хэлсэн байна.Сөрөг хүчний Ардчилсан намын дарга И Жэ Мюн ерөнхийлөгч Юн Сок Ёлын дайны онц байдал зарласан явдлыг үндсэн хуульд нийцэхгүй хэмээн хэлснийг Ёнхап агентлаг мэдээлжээ. Мөн тус улсын эрх баригч “Ард түмний хүч” намын дарга Хан Дунхун ерөнхийлөгчийн шийдвэрийг “буруу” хэмээн тодорхойлж, уг шийдвэрийг эсэргүүцэж, хориг тавина гэж хэлснийг мэдээллээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл тус “Ард түмний хүч” намын гишүүн юм. Түүнчлэн Өмнөд Солонгосын Үндэсний Ассемблейн спикер парламентад очиж, парламентын чуулганыг хуралдуулахаар төлөвлөж байгаа талаар тус улсын YTN телевиз мэдээлсэн бол парламентын ордон руу нэвтрэх хэсгийг хааж, хууль тогтоогчид ордон руу нэвтрэх боломжгүй байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.</p> <p></p>
0/1000