horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Манай улс малаа 7-17-нд тоолно

post-img

Мал, тэжээвэр амьтдын энэ оны тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Манай улс малаа өмнө нь зун, намрын улиралд тоолдог байсан бол 1961 оноос эхлэн, жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болжээ. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.

Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.

0/1000