Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн нутагт орших Дөрөө нууранд 12-р сарын 1-ний 21:00 цагийн орчимд машин суужээ. Дөрөө нуурын мөс цөмөрч, иргэн С-ийн “Hyundai Mighty” загварын 2.5 тонн даацтай ачааны автомашины тэвш усанд орсон байна. Тэр машинаа өөрөө гаргахаар оролдоод чадаагүй тул маргааш өдрийнх нь 17:30 цагт онцгой байдлын албанд хандсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын албан хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд /ачаа/ хэсэг нуурын мөс рүү цөмөрч, далд орсон байсан аж. Аврагчид 6 цаг 15 минут ажиллан, уг машиныг татан гаргаж, иргэн С-д хүлээлгэн өглөө.