horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Төрийн албан хаагчдыг 30 хоног вакуумжуулсан сургалтад суулгаж байна

post-img

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлнэ.

Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 165 дугаар тогтоол гарсан. Тогтоолд байгууллага бүр албан хаагчдаа монгол бичгийн сургалтад заавал хамруулах, “Монгол бичгийн цахим гарын авлага”-ыг таниулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгээр хөтлөн явуулах ур чадварыг тусгасан байх зэрэг үүрэг даалгавар, зөвлөмжийг төрийн байгууллагын удирдлага, төсвийн захирагч нарт өгсөн билээ.

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Насан туршийн боловсролын төв хамтран аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, ТӨААТҮГ-уудын архив, албан хэрэг хөтлөлтийн албан хаагчдад монгол бичгийн 30 хоногийн вакумжуулсан сургалт явуулж эхлээд байна.

0/1000