horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

G-Dragon 6.4 сая долларын үнэтэй хувцсаар “MAMA”-ын тайзыг чимжээ

post-img

Саяхан болсон MAMA шагнал гардуулах ёслолын үеэр алдарт Big Bang хамтлагийн ахлагч, дуучин G-Dragon долоон жилийн дараа эргэн ирж, өөрийн бие даасан дуунаас гадна хамтлагийнхаа Тэёон, Дэсон нартай “Bang Bang Bang” (2015), “Fantastic Baby” (2012) дуунуудаа дуулж, MAMA-ын тайзыг эзэгнэн доргиосон. Тэгвэл түүнтэй холбоотой дуулиан намжаагүй байна.

Тэрээр MAMA тайзан дээр 9 тэрбум вон буюу 6.4 сая долларын үнэтэй ягаан өнгийн хувцсаар гангарчээ. Тусгайлан бүтээсэн цэргийн дүрэмт хувцас шиг загвартай ягаан костюм, ягаан өнгийн титэмтэй малгайгаар дүр төрхөө бүрдүүлсэн нь олны сонирхлыг ихэд төрүүлсэн юм.

Түүний өмссөн костюмыг дээд зэрэглэлийн Blackkong элит ателье гараар урлаж, 300 ширхэг сувдаар чимсэн бол титмийг aespa, IVE, IU, Blackpink зэрэг К-поп одуудын хувцсыг загварчилдаг алдарт дизайнер Ковги урлажээ.

Харин Ромашка цэцгийн дүрстэй зүүлт нь G-Dragon-ын өөрийн брэнд Peaceminusone болон тансаг зэрэглэлийн Jacob & Co-ийн хамтын бүтээл. 18 карат цагаан алт, 9.31 каратын цагаан алмаз, 194 карат шар индранил, 4.2 карат чароит чулуун чимэглэлтэй. Уг зүүлтийг өмнө нь дижитал дуудлага худалдааны Joopiter компани дуудлага худалдаагаар 150 сая воноор зарж байжээ. 

   Мөн түүний “Power” дууны клипэнд зүүсэн маргад ногоон Параиба турмалин бөгж нь 33.88 каратын ховор эрдэнийн чулуутай бөгөөд ойролцоогоор 8.8 тэрбум воноор үнэлэгддэг. Бөгжийг тойруулан 2.33 каратын цагаан алмаз, 0.56 каратын ягаан алмаазан эрвээхэйгээр чимэглэжээ.

 Түүнчлэн G-Dragon энэхүү хувцсандаа өнгө нэмж, Chanel брэндийн болор сувдаар чимэглэсэн, 9 сая воны үнэтэй жижиг цүнхээр гангарчээ.

0/1000