Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 06:16:56 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар 5.2 магнитуд хүчтэй хөдөллөө. Газар хөдлөлтийн голомт Ханх сумын төвөөс зүүн зүгт 10 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 91 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 102 км зайтай, Ханх сумын Турт багийн Тойшивдэг гэдэг газар үүссэн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Ханх сумын Иргэдийн хурлын дарга, Ханх сум дахь аврах бүлгийн дарга, малчдаас уг гамшгийн талаар тодруулахад “Чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. 07:16 цагийн байдлаар учирсан хохирол байхгүй байна” гэж мэдээлсэн байна.