Өнөөдөр цахим спортын ертөнцөд өөрсдийн байр сууриа бататган, Дэлхийд гялалзаж яваа “The MongolZ” баг 1,250,000 долларын шагналын сантай “Perfect World Shanghai Tour 2024” тэмцээний хоёрдугаар шатанд Дэлхийн чансааг тэргүүлэгч “G2” багийг 13:10 харьцаагаар буулган авлаа.
Хэдхэн жилийн өмнө Монгол улсад цахим спортын хөгжил ярих бүү хэл олон нийт дургүйцэн тээршаадаг байв. Гэтэл өнөөдөр хурдацтай хөгжиж буй цахим спортоор манай улс Дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байна. Угаасаа цахим спорт ашиг орлого, нэр хүнд, чансаагаараа мэргэжлийн топ спортуудын нэг болсон.
Шатрын хүүгээс Дэлхийн чансаанд эрэмбэтэй нэр хүндтэй баг болсон тэдний хувьд 2024 онд гэхэд л 330,847 сая долларыг зөвхөн шагналаас олжээ. Үүнээс гадна дэмжигч байгууллагууд, стикерийн (тамирчны гангараа, цуглуулга, арилжаа ч болох, эдийн засгийн эх үүсвэр) орлого давхар нэмэгдэнэ. Эх орондоо төдийгүй гадны улс оронд олон хөгжөөн дэмжигчтэй болсон тэдний амжилтын замнал дөнгөж эхэлж байгаа хэлж болохоор. Ийн тэд өөрсдийгөө болон Монгол улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд түгээж байна.
“The MongolZ” багийн бүрэлдэхүүн
- Б.Гарьдмагнай “bLitz”
- М.Содбаяр “Techno4K”
- Б.Өсөхбаяр “910”
- Б.Аюуш “mzinho”
- М.Азбаяр “Senzu” нарын тамирчдаас гадна дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай буюу “maaRaa” ажиллаж байна.
Монгол Улс дан ганц хүчний спортын төрлүүдээс гадна цахим спортоор ч Дэлхийд нэр алдраа гаргах, асар их боломжтой. Боломжтой гэдгийг ч “The MongolZ” утгаар нь харуулсаар. Өнөөдөр Монголд болж бүтэж байгаа ганц нь “The MongolZ” л байна.