horoscope
horoscope
horoscope
userБ. Оюунжаргал

Арктикийн арал 20 хүн, нэг сая шувуутай

post-img

Исландын хойд эргээс 40 км-ийн зайд оршдог Арктикийн аралд 20 хүн, нэг сая шувуу аж төрдөг байна.  Арктикийн арлыг Европын хамгийн алслагдсан суурин газруудын нэг гэгддэг  бөгөөд  шувуудын үүр гэлцдэг байна.  

Арлын баруун өмнөд хэсэгт жижиг байшингууд, сургуулийн байр, гар урлалын галерей, кафе байрладаг. Мөн жижиг хүнсний дэлгүүр, мөн баар, усан сан, номын сан, сүм зэрэг нь өдөрт нэг цаг орчим нээлттэй байдаг аж.

 Тэнд эмнэлэг, эмч, цагдаагийн газар байдаггүй. Эмч гурван долоо хоног тутамд онгоцоор ирдэг бөгөөд яаралтай тохиолдолд эргийн хамгаалалтынхан арал дээр амьдарч байгаа хүмүүст  хэрхэн  арга хэмжээ авах талаар зааж сургажээ.

0/1000