horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Конго улсад ханиадтай төстэй үл мэдэгдэх өвчнөөр 79 хүн амиа алдаад байна

post-img

Төв Африкийн бүс нутгийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун өмнөд нутагт ханиадтай ижил төстэй шинж тэмдэг бүхий үл мэдэгдэх өвчний улмаас хамгийн багадаа 79 хүн амиа алдаад байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Яамны мэдэгдэлд амиа алдсан иргэдийн дийлэнх нь 15-18 насны өсвөрт настнууд байсан байна. Тухайн орон нутгаас сонгогдсон нэгэн парламентын гишүүн радиод өгсөн ярилцлагадаа 11 сарын 10-наас 26-ны хооронд уг үл мэдэгдэх өвчнөөр 67 хүн амиа алдсаныг дурьдсан байна.

Ханиадны нэгэн ижил халуурах, толгой өвдөх, нус гоожих, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа уг үл мэдэгдэх өвчинг мөн 300 гаруй хүн туссан байна. Өвчин гарсан Кванго мужид халдварыг тогтоон барих, халдварт өвчний эх үүсвэрийг судалж, олж тогтоохоор эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн багийг илгээгээд байгаа ажээ.

Үл мэдэгдэх өвчний голомт болох Панзи хэмээх алслагдмал бүсэд эм тариа, эрүүл мэндийн үйлчилгээний хувьд дутагдалтай, дээр нь халдвар авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, нөхцөл байдал дордож байгааг орон нутгийн иргэний нийгэмлэгийн тэргүүн Сефорьен Манзанза Ройтерс агентлагт мэдээлжээ.

ДЭМБ-ын Африкийн бүсийг хариуцсан албаны дарга мөн халдварт өвчний голомт руу дээж авахуулахаар яаралтай багийг илгээснээ мэдэгдсэн байна. Харин Конго улсын эрх баригчдын зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалд сандарч тэвдэлгүй тайван хандаж, хамтран ажиллахыг уриалжээ. Түүнчлэн иргэдийг гараа савангаар сайтар угааж, олон хүн цугларсан газраас хол байж, нас барсан хүмүүсийн биед хүрэхгүй байхыг анхааруулаад байна.

Он удаан жилийн туршид эбола вирусийн халдварын эсрэг тэмцэж ирсэн Конго улсад энэхүү үл мэдэгдэх өвчин гарахаас өмнөхөн mpox буюу сармагчны цэцэг өвчний томоохон халдвар тархалтын эсрэг тэмцэж байсан юм. Тодруулбал энэ оны 1-7 сарын хооронд тус улсад сармагчны цэцэг өвчний 14,500 тохиолдол бүртгэгдэж байжээ.

0/1000