Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р сургуулийн тааз 12 дугаар сарын 1-ний өдөр нурж, 1 сурагчийн дээрээс унаж гэмтээсэн. Тус сургуулийн бага ангийг хааж, цахимаар хичээл орж байна.
Гэмтэл авсан хүүхдийн бие хэвийн байгаа бөгөөд сумандаа хэвтэн эмчлүүлж байна. Тус аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс хүүхдийн биеийн байдалд санаа тавьж, байнга ар гэртэй нь холбоотой байгаа аж.
Бага ангийн сурагчдыг хичээллүүлэх байр олохоор Цогтцэций сумын 10 гаруй объектыг үзэж, дүгнэлт гарган, танхимын хичээл явуулах боломжтой газруудыг сонгожээ.