Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих 3 дугаар багийн Цагаандэл гэдэг газар өнөө өглөө 05:58:01 цагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөллөө. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын засаг дарга, Тамгын газрын дарга нараас уг гамшгийн талаар тодруулахад, чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэг хохирол учираагүй байв.
Үүний өмнө 12 дугаар сарын 5-ны өдрийн 06 цаг 16 минут 56 секундэд буюу өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг чичирхийлэл малчид, сумын иргэдэд мэдрэгдсэн байлаа.
Дэлхийн царцдас мандалд тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхайн долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх үйл явцыг газар хөдлөлт гэнэ (MNS 2009)6
Газар хөдлөлт нь учруулах хор уршиг, хөнөөл ихтэй, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт асар богино хугацаанд тохиолддог хамгийн аюултай байгалийн аюулт үзэгдэл юм.
Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй Дэлхий дахинаа нэмэгдэж байна.