Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийг эрчим хүчээр хангадаг 110 кВт-ын Мөрөн агаарын шугамын ачаалал 12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 44 МВт-аас 50 МВт болж огцом нэмэгджээ. Энэ хооронд цахилгаан дамжуулдаг агаарын шугамын ачаалал ханаж, техникийн нөөцгүй болсон байна.
Үүний улмаас 110/35/6 кВт-ын Мөрөн дэд станцын 35/6 кВт-ын шөнийн хүчдэлийг нэгдсэн сүлжээний дүрэмд заасан хэмжээнд барихад хүндрэл үүсэж эхэлжээ. Тиймээс “Хөвсгөл эрчим хүч” компани оргил ачаалал буюу 17:30-21:00 цагийн хооронд 35/6 кВт-ын хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлахаар болжээ.